Хэм Засал
00
Нүүр хуудас Үйлчилгээ Долоон хүрд Шинж тэмдэг Холбоо барих Бүтээгдэхүүн Сэтгэгдэл Түгээмэл асуулт
Монгол домчийн ухаан

Бие, сэтгэл, сүнсний хэм, эрчмийг тэнцвэржүүлнэ

Өдөр тутмын ачаалал, стресс, амьдралын буруу хэвшил, гадны элдэв хэмийн нөлөөнөөс шалтгаалж хүний бие хэмээ алдаж, эрчим доройтдог. Бид таны амин хэмийг сэргээнэ.

Долоон хүрдний гэрэл цацарсан хүний дүрс
Арга билэг бэлгэдэл

Бид Монгол домчийн мэдлэг ба хүчлэх болон аарцаг нурууны бариа заслыг хослуулан таны биеийн амин хэм болоод үндсэн долоон хүрдний эрчмийг шалгаж, засаж, сэргээнэ.

Бие болоод хүрдэнд суусан хар эрчмийг цэвэрлэн, бие, сэтгэл, сүнсний хэмийг тэнцвэржүүлэх болно. Бие, сэтгэлдээ амралт бэлэглээрэй.

01

Үйлчилгээ

i.

Эрчим хэмийг шалгах

→

Бие · сэтгэл · сүнсний эрчим хэмийг шалгаж, шаардлагатай засал үйлчилгээг тодорхойлно.

ii.

Хүрд засах

→

Үндсэн долоон хүрдийг шалгаж, хүрдэнд суусан өөрийн биш хэмийг цэвэрлэн засаж, эрчмийн урсгалыг чөлөөлнө.

iii.

Хэмийг тэтгэх

→

Бие болоод сүнсний алдагдсан дотоод хэм, эрчмийн тэнцвэрийг сэргээнэ.

iv.

Хүчлэх болон аарцаг нурууны бариа

→

Чангарсан булчин, шахагдсан үе, хазайсан аарцаг нурууг барьж, засна.

✦

Үндсэн долоон хүрд

«Монгол домчийн судар»-т өгүүлснээр: «Хүмүүний биеийн үндсэн долоон хүрд нь гадаад орчны нэгдмэл долгионлог шинж чанарыг хүрд тус бүрийнхээ мөн чанарт тохируулан задалж, түүгээрээ эрчимнэж, сүнсэн бие, уурагт биеийн сүлэлдэлгээг зохицуулдаг» (Дөтгөөр бөлөг, х. 88).

Хүрд бүр өөрийн байрлал, махбод, өнгө, хэлбэр дүрстэй. Хүрд бүрийн нэрэн дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг нь үзээрэй.

Цагаан бөмбөлөг

Оройн хүрд +

Толгойн орой
Улаан дээш харсан гурвалжин

Мэлмийн хүрд +

Хоёр хөмсөгний голд
Шар долоон талт

Хоолойн хүрд +

Хүзүүний 3–4 дүгээр нугаламын төвшинд
Ногоон зургаан талт

Зүрхэн хүрд +

Зүрхэн харалдаа
Хөх таван талт

Наран сүлжээ хүрд +

Аюулхай орчим
Ягаан доош харсан гурвалжин

Үржихүйн хүрд +

Хүйснээс доош 4 хуруу
Нил ягаан дугуй

Үндэс хүрд +

Ахар сүүлний үзүүр

Эх сурвалж: «Монгол домчийн судар» — Дөтгөөр бөлөг (х. 85–112). Хүрднүүдийн байрлал, махбод, өнгө, хэлбэр дүрсийн хүснэгт — х. 88–89; үнэр, идэвхжих амт — х. 90–91; идэвхжүүлэгч хүчин — х. 93–94; гэмтээгч, хохироогч хүчин зүйлс — х. 94–97; орон зайд тэсвэржүүлэх чанар — х. 102.

02

Хэзээ хандах вэ?

Доорх шинж тэмдгүүд таны биеийн хэм алдагдсаны дохио байж болно:

Цочимтгой, аймхай болох

Байнга ядарч, нойр муудах

Нуруу, аарцаг, хүзүү чангарч өвдөх

Сэтгэл түгших, тайван бус байх

Шалтгаангүй хямрах, бухимдах

Анхаарал төвлөрөл алдагдах, эрч хүчгүй болох

Шалтгаангүйгээр гэр бүлийн болон бусад харилцаанд хэрүүл маргаан үүсэх

ХЭМ ЗАСАЛ төв нь амин хэм, хүрд, биеийн эрчим болоод хэмийг тэтгэж, тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлдэг тул эрүүл мэндийн хүнд оноштой, ужиг өвчлөлтэй, ноцтой асуудалтай бол мэргэжлийн эмчид хандана уу.

03

Хэрхэн явагддаг вэ?

01Захиалга

Утсаар эсвэл онлайн

Өөрт тохирсон үйлчилгээ болон цагаа сонгож урьдчилан захиална.

~5 минут
02Оношилгоо

Эрчим хэмийг шалгах

Бие, сэтгэл, сүнсний эрчим болон долоон хүрдийг шалгаж, асуудлыг тодорхойлно.

Заслын эхэнд
03Засал

Хүрд, хэм, бариа

Суусан хар эрчмийг цэвэрлэн засаж, хазайсан аарцаг нурууг барьж тэтгэнэ.

~30 минут
04Сэргэлт

Тэнцвэр сэргэнэ

Өвдөлт зовуур арилж, бие хөнгөрч, бие сэтгэлийн хэм, эрчим тэнцвэржинэ.

Үр дүн
04

Цаг захиалга

Цаг урьдчилан захиалснаар танд тохирсон засал, бариаг тусгайлан төлөвлөж өгнө.

8024-8920
Онлайн захиалга

Маягтыг бөглөж илгээхэд бид тантай эргэн холбогдох болно.

+
Ямар төрлийн үйлчилгээ авах вэ? *

Хаяг
Урт цагааны баруун талд
«АРГА БИЛЭГ» төв, 509 тоот
Ажиллах цаг
Даваа–Бямба
10:00 – 20:00
Утас · Онлайн
8024-8920
Утсаар болон онлайнаар урьдчилан захиалга авна
05

Манай бүтээгдэхүүн

Цайдам эмблем
Цайдам
Байгалийн зохист эрдэс

«Цайдам» бүтээгдэхүүнүүд нь Монгол нутгийн байгалийн уулын (жамц) болон нуурын давсыг зохистой харьцаагаар хослуулан бүтээгддэг. Уулын давс нь ~400 сая жилийн өмнөх эртний тэнгисийн ширгэлээс, нуурын давс нь байгалийн талстжилтаас үүсдэг. Уламжлалт домын ойлголтоор давс нь сөрөг эрчим, хар хэм, хар сүнс-ийг өөртөө татаж, орон зайг ариусгадаг гэж үздэг.

Цайдам · 250 гГэр цэвэрлэх давс

Гэр, орчноо цэвэрлэх давс

Гэр, ажлын байрны сөрөг эрчим, хар хэмийг татах халаадаг давс. Орчноо тойрч ариусгана.

Орц: Уулын болон нуурын давсны хольц

Хэзээ: Гэр, ажлын байранд тайван бус мэдрэмж, шалтгаангүй бухимдал, ядаргаа, нойргүйдэл, харилцааны маргаан давтагдах үед.

Хэрэглэх арга
  1. 100–120 г давсыг таваг/саванд хийж сайтар халаана.
  2. Халсан саваа болгоомжтой барин орчноо тойрно — булан, хаалга, цонхыг орхолгүй дор хаяж 3 удаа.
  3. Хэрэглэсэн давсыг дахин ашиглахгүй, суултуурт урсгаж устгана.

⚠ Халаах үед давс үсэрч түлэх эрсдэлтэй — бээлий/бариул хэрэглэ. Хүүхэд, гэрийн амьтнаас хол байлга.

₮10.000
Цайдам · 250 гЦайдам ванны давс

Ванны давс

Давстай усанд орж, биеийн сөрөг эрчим, сэвийг арилган хэмийг тэгшитгэнэ. Агь, гангатай.

Орц: Уулын болон нуурын давсны хольц, нунтаг агь, ганга

Хэзээ: Бие тавгүйрхэх, сэтгэл түгших, ядрах, нойргүйдэх зэрэг сөрөг эрчмийг цэвэрлэх, хэмээ тэгшитгэх үед.

Хэрэглэх арга
  1. Ваннд халуун бүлээн ус хийж, нэг уут давсыг бүрэн уусгана.
  2. Биеэ далд ортол тухтай хэвтэж амарна (толгойгоо усанд дүрэхгүй).
  3. Дараа нь шүршүүрт орж цэвэр усаар угаана. Биеэ сайн хатааж амраарай.

⚠ Ил шарх, арьсны цочролтой үед хэрэглэхгүй. Мэдрэмтгий арьс бол эхлээд туршина. Ус хэт халуун байж болохгүй.

₮10.000
Цайдам · 50 г × 3 шЦайдам хөлийн дүрлэгийн давс

Хөлийн дүрлэгийн давс

Бүтэн ваннд орох боломжгүй үед хөлөө дүрж, биеийн сэвийг хөлийн улаар гадагшлуулна.

Орц: Уулын болон нуурын давсны хольц, нунтаг агь, ганга

Хэзээ: Бүтэн ваннд орох боломжгүй үед. Домчийн ухаанаар биеийн сэвийг хөлийн улаар гадагшлуулна.

Хэрэглэх арга
  1. Хоёр хөл багтах халуун бүлээн усанд нэг уут давсыг уусгана.
  2. Хөлөө дүрж, тайван сууж, биеэ суллан амарна.
  3. Хэрэглэсэн усыг суултуурт урсгаж устгана.

⚠ Ил шарх, үрэвсэл, хаван, ургамлын харшилтай үед хэрэглэхгүй. Мэдрэмтгий арьс бол эхлээд туршина.

₮10.000
ЦайдамБүтээгдэхүүн 4

Бүтээгдэхүүн 4

Товч тайлбар энд — админаас засаж бичнэ.

Орц: —

Хэрэглэх заавар энд орно.

Захиалгаар
ЦайдамБүтээгдэхүүн 5

Бүтээгдэхүүн 5

Товч тайлбар энд — админаас засаж бичнэ.

Орц: —

Хэрэглэх заавар энд орно.

Захиалгаар
Багц

Гурвуулаа нэг багцаар

  • Гэр, орчноо цэвэрлэх давс — 250 г
  • Ванны давс — 250 г
  • Хөлийн дүрлэгийн давс — 50 г × 3 ш (нийт 150 г)
Тусад нь ₮30.000
₮28.000
06

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

“

Өчигдөр очиж засал үйлчилгээ авaad өвдөлт зовуурь арилж, бие хөнгөрч, сайхан болсон. Маш их баярлалаа. Үйл нь дэлгэр байг ээ.

Б
Батхишиг Бато
Facebook сэтгэгдэл
★★★★★
07

Түгээмэл асуултууд

Нэг засал хэр удаан үргэлжлэх вэ? +

Хүрдний засал дунджаар 30 минут үргэлжилнэ. Гэхдээ заслаас хамаарч тодорхой хугацаагаар нэмэгдэж, хасагдаж болно.

Хэдэн удаа ирэх шаардлагатай вэ? +

Хүрдний болон хэм заслын хувьд ихэвчлэн нэг удаа хийгдэнэ. Барианы хувьд таны биеийн эдгэрэх үйл явц буюу булралтаас хамаарч хэдэн удаа бариулах нь шийдэгдэнэ.

Юу өмсөж очих вэ? +

Засал болон бариулахаар ирэхдээ биед эвтэйхэн, чөлөөтэй даавуун урт өмд, ханцуйтай нимгэн цамц, урт оймс, нүүр гарын алчууртай ирээрэй.